132.6 тн хог хаягдал төвлөрсөн хогийн цэг рүү тээвэрлэжээ
“Хот тохижилтын газар” ОНӨААТҮГ 11 сарын 10-ны өдрийн байдлаар Зам цэвэрлэгээний 217, ногоон байгууламжийн 90, Шуурхай бригадын 7, 1, 2-р автобаазын 55, Төвлөрсөн хогийн цэгийн 39 нийт 408 хүний бүрэлдэхүүнтэйгээр ажил үйлчилгээ явууллаа.
Мэдээллийн алба

“Хот тохижилтын газар” ОНӨААТҮГ 11 сарын 10-ны өдрийн байдлаар Зам цэвэрлэгээний 217, ногоон байгууламжийн 90, Шуурхай бригадын 7, 1, 2-р автобаазын 55, төвлөрсөн хогийн цэгийн 39 нийт 408 хүний бүрэлдэхүүнтэйгээр ажил үйлчилгээ явууллаа. Зам талбайн үйлчлэгчид хариуцсан зам талбайгаа цэвэрлэж, 39 рейсээр 132,6 тн хог хаягдал төвлөрсөн хогийн цэг рүү тээвэрлэсэн байна.
Ногоон байгууламжийн ажилтнууд Их Монгол, Хувьсгалчдын гудамжны 3548м2 талбайн явган хүний замын цас цэвэрлэж, Нарны зам, Их монгол, Ганди, Нийслэл хүрээ өргөн чөлөө, Ботаникаас Баянзүрхийн товчоо хүртэл, Хувьсгалчдын гудамжны замын нуухны цас цэвэрлэж, нийт 16300м2 талбайн нуух цэвэрлэсэн байна. Шуурхай бригад Нацагдоржийн хөшөөний цас цэвэрлэж, Энхтайваны өргөн чөлөө, Таван шарын автобусны буудлын эвдэрсэн хогийн савыг хураан авч, нийт 170 ширхэг цасны цохиур хийсэн байна.


















