133 албан хаагчид цэргийн цол олголоо
Ардын хувьсгалын 93 жил, Их Монгол Улс байгуулагдсаны 808 жил, Үндэсний их баяр наадмыг угтан Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын даргын тушаалаар зарим албан хаагчдад цэргийн ээлжит цол олгож, идэвх, зүтгэл гарган үр бүтээлтэй ажилласан зарим албан хаагчдыг шагнаж, урамшууллаа.
Мэдээллийн алба

Ардын хувьсгалын 93 жил, Их Монгол Улс байгуулагдсаны 808 жил, Үндэсний их баяр наадмыг угтан Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын даргын тушаалаар зарим албан хаагчдад цэргийн ээлжит цол олгож, идэвх, зүтгэл гарган үр бүтээлтэй ажилласан зарим албан хаагчдыг шагнаж, урамшууллаа. Хурандаа 7, дэд хурандаа 7, хошууч 26, ахмад 24, ахлах дэслэгч 25, ахлах ахлагч 28, ахлагч 15, дэд ахлагч цолоор 1, нийт 133 албан хаагчид цэргийн ээлжит цол олгож, “Хүндэт” ажилтан тэмдгээр 2, “Албаны төлөө-I” зэргийн тэмдгээр 22, “Салбарын тэргүүний ажилтан” тэмдгээр 24, “Албаны төлөө-II” зэргийн тэмдгээр 43, “Тэргүүний шийдвэр гүйцэтгэгч” 2, “Хүндэт” тэмдгээр 42, “Албаны төлөө-III” зэргийн тэмдгээр 51, “Баярын бичиг”-ээр 55 зэрэг идэвх зүтгэл, үр бүтээлтэй ажилласан нийт 241 албан хаагчийг шагнаж, урамшуулав.


















