Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

14 хоногийн дотор зургаан хүн барилгаас унаж нас баржээ

Хотын дарга цагдаагийн байгууллага болон Нийслэлийн мэргэжлийн хяналтын газрын холбогдох албаныханд Нийслэлийн удирдах ажилтны зөвлөгөөний өнөөдрийн хуралд Нийслэлийн онцгой байдлын газар, НМХГ, НЦГ-ын холбогдох албаныхан 14 хоногийн мэдээ тайлангаа хотын даргад танилцууллаа.

М"
МҮОНР-ийн "Хурд" агентлаг

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
14 хоногийн дотор зургаан хүн барилгаас унаж нас баржээ
14 хоногийн дотор зургаан хүн барилгаас унаж нас баржээ. Зураг: МҮОНРТ

Хотын дарга цагдаагийн байгууллага болон Нийслэлийн мэргэжлийн хяналтын газрын холбогдох албаныханд Нийслэлийн удирдах ажилтны зөвлөгөөний өнөөдрийн хуралд Нийслэлийн онцгой байдлын газар, НМХГ, НЦГ-ын холбогдох албаныхан 14 хоногийн мэдээ тайлангаа хотын даргад танилцууллаа.

Барилга, бүтээн байгуулалтын ажил өрнөж байгаа энэ үед барилгын салбарт осол гарах нь ихэссэн мэдээг НМХГ-аас мэдээлсэн байна. Түүнчлэн нийслэлд гараад байгаа гоц халдварт өвчний талаарх мэдээг танилцууллаа гэж Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын Хяналт шинжилгээ үнэлгээний хэлтсийн дарга н.Гантулга хэллээ.

Цагдаагийн байгууллагын зүгээс 14 хоногийн дотор барилгаас зургаан хүн унаж нас барсан байгааг онцолж, энэ тал дээр сэрэмжтэй байхыг анхаарууллаа. Мөн энэ үеэр барилгын ажлын хөдөлмөр аюулгүй байдлыг хангаж ажлуулахыг үүрэгдсэн юм.

Түлхүүр үг:14 хоногийн дотор зургаан хүн барилгаас унаж нас баржээ
Хуваалцах