Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

14 мянган тонн махны нөөц бүрдүүлнэ

“Хүнсний гол нэрийн бараа, бүтээгдэхүүний үнийг тогтворжуулах” дэд хөтөлбөрийг хэрэгжүүлэх ажлын хүрээнд 2014 онд Улаанбаатар, Дархан, Эрдэнэт хотын хүн амын хэрэгцээнд махны нөөц бүрдүүлэх, хадгалах, ангилан савлах, худалдаалах үйл ажиллагааг зохион байгуулах үүрэг бүхий “Нөөцийн махны менежер”-ийг

Ж.
Ж.Мядагбадам

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
14 мянган тонн  махны нөөц бүрдүүлнэ
14 мянган тонн махны нөөц бүрдүүлнэ. Зураг: МҮОНРТ

“Хүнсний гол нэрийн бараа, бүтээгдэхүүний үнийг тогтворжуулах” дэд хөтөлбөрийг хэрэгжүүлэх ажлын хүрээнд 2014 онд Улаанбаатар, Дархан, Эрдэнэт хотын хүн амын хэрэгцээнд махны нөөц бүрдүүлэх, хадгалах, ангилан савлах, худалдаалах үйл ажиллагааг зохион байгуулах үүрэг бүхий “Нөөцийн махны менежер”-ийг 2013 оны есдүгээр сард сонгон шалгаруулж, гэрээ байгуулан ажиллаж эхэлсэн.

2014 онд нийт 14 мянган тонн махны нөөц бүрдүүлж худалдан борлуулна. Түүнчлэн өмнөх жилүүдэд нөөцийн гулууз махыг гудамжинд машин дээрээс зардаг байсныг болиулж энэ жилээс хүнсний захуудын нөөцийн мах борлуулах цэгээр борлуулахаар болжээ. Нөөцийн махны бүрдүүлэлтийг авч “Дархан мийт фүүд” ХХК нь 1000 тонн мах, “Эрдмийт” ХХК нь 1000 тонн мах,

“Эи Эн Ди Эм” ХХК нь 6000 тонн мах, “Баатарууд тэнгэр” ХХК нь 6000 тонн махны нөөцөлж ангилан савлаж, худалдан борлуулах юм байна.

Түлхүүр үг:140 мянган тонн махны нөөц бүрдүүлнэ
Хуваалцах