14 настай боловч 110 настай хүн шиг харагддаг хүү амьдардаг ажээ
Энэтхэгийн ядуу тосгонд 14 настай боловч 110 настай хүн шиг биетэй хүү амьдардаг аж. Түүний энэ өвчнийг анагаах ухаанд "Progeria" гэж нэрлэдэг бөгөөд хүний биеийг маш хурдан хугацаанд хөгшрүүлдэг гэнэ.
Мэдээллийн алба

Энэтхэгийн ядуу тосгонд 14 настай боловч 110 настай хүн шиг биетэй хүү амьдардаг аж. Түүний энэ өвчнийг анагаах ухаанд "Progeria" гэж нэрлэдэг бөгөөд хүний биеийг маш хурдан хугацаанд хөгшрүүлдэг гэнэ. Одоогоор дэлхий дахинд ийм өвчтэй хүн ердөө л 80 байдаг гэсэн судалгаа гарчээ. Хүүгийн 2 ах, 3 эгч нь мөн ийм өвчтэй байсан боловч бүгд нас барцгаасан байна. Тус ховор өвчин нь хүнийг архит өвчинд өртөмхий болгон, нүд болон зүрхний өвчинд хүргэж, үс халзран унагадаг шинж тэмдэгээр илэрдэг гэнэ. Хүүгийн эцэг эх болох 50 настай Наби Хуссайн болон 46 настай Разиа нар ах дүүгийн хүүхдүүд бөгөөд 32 жилийн өмнө гэр бүлийнхнийхээ шахалтаар гэрлэж байсан байна. Хосууд нийтдээ 8 хүүхэд төрүүлснээс хоёр охин нь эрүүл саруул төрцгөөжээ.


















