Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙНөмрөгийн ДЦГ-ын тал хээрийн газар дээрх биомассын дийлэнх нь түймэрт өртжээ
1/3
Нийгэм

14 настай хүүхэд машин хулгайлан зугтаажээ

Сонгинохайрхан дүүргийн 26 дугаар хороо, “Мандал-Овооны гудамжинд насанд хүрээгүй хүн авто машинтай яваад байна” гэсэн мэдээлэл Цагдаагийн байгууллагад иржээ.

Ж.
Ж.Тагтаа

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
14 настай хүүхэд машин хулгайлан зугтаажээ
14 настай хүүхэд машин хулгайлан зугтаажээ. Зураг: МҮОНРТ

Сонгинохайрхан дүүргийн 26 дугаар хороо, “Мандал-Овооны гудамжинд насанд хүрээгүй хүн авто машинтай яваад байна” гэсэн мэдээлэл Цагдаагийн байгууллагад иржээ. Мэдээллийн дагуу шалгахад энэ сарын 28-нд Баянгол дүүргийн зургаадугаар хорооны нутаг дэвсгэрт орших байрны гаднаас алдагдсан Хан-Уул дүүргийн хоёрдугаар хороонд суух иргэн Б-гийн эзэмшлийн цагаан өнгийн “Hyundai Accent” маркийн авто машиныг Сонгинохайрхан дүүргийн хоёрдугаар хороонд суух Д.М хулгайлан унаж яваад зугтаасныг шуурхай эрэн сурвалжилж баривчилсан байна. Д.М нь 14 настай эрэгтэй аж. Хэргийг Сонгинохайрхан дүүргийн цагдаагийн нэгдүгээр хэлтэст шалгаж байна.

Хуваалцах