141 гр жинтэй, 380 сая гаран долларын үнэтэй мах
Хүн төрөлхтний түүхэнд анх удаа тулгуур эсээс ургуулж гаргаж авсан зүсэм махыг хоол болгон бэлдэж, амтлах гэж байна.
Мэдээллийн алба

Хүн төрөлхтний түүхэнд анх удаа тулгуур эсээс ургуулж гаргаж авсан зүсэм махыг хоол болгон бэлдэж, амтлах гэж байна.
Өнгөц харахад жирийн нэг зүсэм мах боловч бүтсэн түүх нь ер бусын. Уг махыг Нидерландын Маастрихт хотын их сургуулийн лабораторид тулгуур эсээс ургуулж гаргаж авсан юм байна. 141 грамм жинтэй хэдий ч 380 сая гаран долларын үнээр бүтсэн, шинжлэх ухаанч санааны үр шим болсон уг бүтээгдэхүүнийг Лондон хотын төвийн нэгэн зоогийн газарт боловсруулж турших аж. Одоогоор нэрийг нь нууцалж байгаа тус ресторанд уг махыг ердийн махны нэгэн адилаар шарж, идэх гэнэ. Анхандаа уг махаар зууш бэлдэх ажлыг Британий алдарт тогооч Хестон Блюментальд даалгасан боловч эцсийн мөчид махыг гаргаж авсан судалгааны багийн ахлагч профессор Пост өөрөө гардан бэлдэхээр болоод байна. Харин хүн төрөлхтний түүхэн дэх анхны хиймэл махыг идэж амтлах завшаан сайн дураараа хүсэлтээ илэрхийлсэн 2 сэтгүүлчид оногдох юм.
Амтны хувьд, энэ хиймэл маханд үхрийн маханд байдаг шиг ямар ч амт байхгүй. “Ер нь ямар ч амтгүй мах. Тэр чанараараа ариун гэсэн үг” гэж эрдэмтэд нотолж байгаа юм байна.
Л.Пүрэвдолгор


















