1443 хүмүүжигчид мэргэжил эзэмшүүллээ
Нийт 1443 хүмүүжигчид мэргэжил эзэмшүүлсэн нь өмнөх оны мөн үеийнхтэй харьцуулахад 7.7 хувиар өссөн үзүүлэлттэй байна.
Мэдээллийн алба

Хорих ангиас суллагдахын өмнөх сургалтад хамрагдсан хүмүүжигчдийн тоо өмнөх оны мөн үеийнхтэй харьцуулахад 27.9 хувиар өссөн үзүүлэлттэй гарчээ. Мөн нийт хорих ял эдлэгсдийг ял эдлэх хугацаанд нь мэргэжилтэй болгох зорилгоор Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын харьяа Мэргэжлийн сургалт, үйлдвэрлэлийн төвд болон аймаг, орон нутгийн мэргэжил эзэмшүүлэх төвтэй хамтран мэргэжил эзэмшүүлэх сургалтыг зохион байгуулжээ. Үүний дүнд энэ онд 784 хүмүүжигчид чадамжийн гэрчилгээ, 659 хүмүүжигчид мэргэжлийн үнэмлэх олгожээ. Нийт 1443 хүмүүжигчид мэргэжил эзэмшүүлсэн нь өмнөх оны мөн үеийнхтэй харьцуулахад 7.7 хувиар өссөн үзүүлэлттэй байна.


















