148 тээврийн хэрэгслийг хот хоорондын замд нэмж явуулна
Автотээврийн үндэсний төвөөс 148 тээврийн хэрэгслийг хот хооронд нэмж явуулахаар болжээ.
МҮ
МҮОНРТ
Мэдээллийн алба
Уншихад 1 минут

Баярын өдрүүдэд орон нутгийг зорих тээврийн хэрэгсэл энгийн өдрийнхөөс 40 гаруй хувиар нэмэгддэг байна. Тиймээс Автотээврийн үндэсний төвөөс 148 тээврийн хэрэгслийг хот хооронд нэмж явуулахаар болжээ.
Тодруулбал, энэ сарын 18-22-ны өдрийг дуустал хот хоорондын нийтийн зорчигч тээврийн үйлчилгээнд 704 тээврийн хэрэгсэл явуулахаар төлөвлөжээ. Уг нь энгийн үед 556 тээврийн хэрэгсэл явдаг юм байна.
Хуваалцах


















