149 оюутан цагийн ажилд зуучлагджээ
МЗХ-ны дэргэдэх Залуучуудын хөдөлмөрийн төв биржээр дамжуулан өнгөрсөн долоо хоногт байнгын ажлын байранд 25 залуу, цагийн ажилд 149 оюутан зуучлагдсан байна.
Мэдээллийн алба

МЗХ-ны дэргэдэх Залуучуудын хөдөлмөрийн төв биржээр дамжуулан өнгөрсөн долоо хоногт байнгын ажлын байранд 25 залуу, цагийн ажилд 149 оюутан зуучлагдсан байна. Одоогоор залуучуудын хөдөлмөрийн төв бирж дээр 4000 оюутан залуу цагийн ажилд орох хүсэлтээ илэрхийлсэн байгаа бөгөөд нээлттэй ажлын байруудад эрх зүйч, эдийн засагч, архитектор, барилгын ерөнхий инженер, маркетингийн менежер, гадаад аялал жуулчлалын менежер, цахилгааны хяналтын инженер, үйлдвэрийн менежер, нярав, борлуулалтын менежер, зөөгч, барилгын туслах ажилтан, үйлчлэгч, борлуулагч, худалдагч гэх мэт байгаа аж.


















