Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

1497 эрүүгийн хэргийг шийдвэрлэсэн байна

Нийслэл, Дүүргийн прокурорын газруудаас энэ оны эхний 6 сарын байдлаар хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалтын ажиллагаа явуулсан 1497 эрүүгийн хэргийг яллах дүгнэлт үйлдэн шүүхэд шилжүүлж шийдвэрлүүлсэн байна.

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
1497 эрүүгийн хэргийг шийдвэрлэсэн байна
1497 эрүүгийн хэргийг шийдвэрлэсэн байна. Зураг: МҮОНРТ

Нийслэлийн прокурорын газар болон Дүүргийн 1, 2-р прокурорын газраас Хэвлэл мэдээллийн хэрэгсэлээр нийтэд мэдээлэгдсэн гэмт хэргийн талаар сэтгүүлчдэд мэдээлэл хийлээ.

Нийслэл, Дүүргийн прокурорын газруудаас энэ оны эхний 6 сарын байдлаар хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалтын ажиллагаа явуулсан 1497 эрүүгийн хэргийг яллах дүгнэлт үйлдэн шүүхэд шилжүүлж шийдвэрлүүлсэн байна.

Тодруулан, шүүхэд шилжүүлсэн хэргийг зүйл ангиар авч үзвэл:

- танхайн гэмт хэрэг 271 буюу 18 хувь,

- хүний амь насыг санаатай хохироох гэмт хэрэг 67 буюу 4,5 хувь,

- мансууруулах болон сэтгэцэд нөлөөлөх эм бэлтгэх, олж авах, хадгалах, тээвэрлэх, илгээх, борлуулах гэмт хэрэг 17 буюу 1 хувь,

- бусдын эд хөрөнгө залилан мэхэлж авах гэмт хэрэг 113 буюу 7,5 хувь

- бусдын эд хөрөнгийг дээрэмдэх гэмт хэрэг 95 буюу 6 хувь

- бусдын эд хөрөнгийг хулгайлах гэмт хэрэг 259 буюу 17 хувь

- Төрийн албан тушаалтан албаны эрх мэдэл буюу албан тушаалын байдлаа урвуулах гэмт хэрэг 9 буюу 0,6 хувийг эзэлж байгаа бөгөөд бусад зүйл ангиар үйлдэгдсэн гэмт хэрэг 666 буюу 45,4 хувь байна.

Хуваалцах