Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

15-19 настай жирэмсэн охидын 14 хувь нь үр хөндүүлж байна

НҮБ-ын Хүн амын сан “Дэлхийн хүн амын байдал 2016”тайланг өнөөдөр танилцуулсан.

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 2 минут
15-19 настай жирэмсэн охидын 14 хувь нь үр хөндүүлж байна
15-19 настай жирэмсэн охидын 14 хувь нь үр хөндүүлж байна. Зураг: МҮОНРТ

НҮБ-ын Хүн амын сан “Дэлхийн хүн амын байдал 2016”тайланг өнөөдөр танилцуулсан. Энэ арга хэмжээнд Дэд сайд Л.Бямбасүрэн оролцож ,үг хэллээ.Тэрбээр жил бүр НҮБ-аас Дэлхийн хүн амын байдлын тайланг нэгэн чухал сэдвийг хөндөж гарган гишүүн бүх оронд мэдээлдэг уламжлалтай. “Энэхүү шийдвэрлэх насан дээрээ яваа охидоос ирээдүй маань хэрхэн хамаарах вэ?” хэмээх өнөөдөр 10 настай охидын ирээдүйд хөрөнгө оруулахыг уриалсан энэ удаагийн сэдэв бол маш чухал. Манай орны хувьд ч охидын эрүүл мэндтэй холбоотой тулгамдсан асуудал байсаар байна. Жилээс жилд өсвөр насны охидын жирэмслэлт, төрөлт өсч, охидын дунд гэр бүл төлөвлөлтийн хангагдаагүй хэрэгцээ өндөр, үр хөндөлт тогтвортой буурахгүй байгаа нь бидний анхаарлыг татахын зэрэгцээ, өсвөр насны охид хөвгүүдэд бэлгийн боловсрол, нөхөн үржихүйн эрүүл мэндийн тусламжийг хүртээмжтэй болгох, эрүүл мэндийн тусламжийг тэдэнд хүртээмжтэй хэлбэрээр хүргэх тал дээр хийх ажил их байгаа гэдгийг энэ тайлан харуулж байна гэлээ.

Манай улсад 10 настай 25.000 охин, 10-19 настай 225.787 охин байна. Сургуульд хамрагдалт охидын хувьд өндөр буюу бага сургуульд 95%, дунд сургуульд 88% байна. Мөн өнгөрсөн жилүүдэд манай улс охидод онцгой анхаарч, хөгжлийн ололт, амжилтад хүрсэнийг тайланд тусгажээ.

Гэвч Монголд өнөөдөр 10 настай охид өсч бойжихдоо тодорхой бэрхшээлүүдтэй тулгарч байна. Статистик мэдээнээс үзхэд манай улсад өсвөр үеийнхний жирэмслэлт өндөр, 15-19 насны 1.000 охид тутамд төрөлт 40.4 байна. Энэ тоог тус бүс нутаг дахь бусад орнууд болон ижил төстэй орлоготой орнуудтай харьцуулхад Турк- 29.3, Maлайз- 13.3, Сингапур- 4 байна. Мөн охидын дунд хүсээгүй жирэмслэлт их байгаа бөгөөд 15-19 настай жирэмсэн охидын 14.1% үр хөндүүлж байна. Өнөөдрийн байдлаар жирэмслэлтээс сэргийлэх арга хэрэгсэлийн хангагдаагүй хэрэгцээ 15-19 насны охидын дунд 36.4% байгаа бол, тэд гэр бүл төлөвлөлтийн талаар мэдлэггүй байдагаасаа алддаг тохиолдол бий. Тиймээс Охид, эмэгтэйчүүдийн эсрэг хүчирхийллийн тархалтын талаар улс орныг хамарсан цогц судалгаа хийх зайлшгүй шаардлага тулгарч байгааг онцоллоо.

Эх сурвалж: ЭМЯ

Хуваалцах