15 гэрээ хэлэлцээр үзэглэв
Хоёр улсын төрийн тэргүүн уулзалтынхаа хүрээнд гурван багц, арван гурван гэрээ, хэлэлцээрт гарын үсэг зурна гэж байсан ч уулзалтын үеэр нийт 15 гэрээ, хэлцлийг үзэглэлээ.
Мэдээллийн алба

Хоёр улсын төрийн тэргүүн уулзалтынхаа хүрээнд гурван багц, арван гурван гэрээ, хэлэлцээрт гарын үсэг зурна гэж байсан ч уулзалтын үеэр нийт 15 гэрээ, хэлцлийг үзэглэлээ. Үүнд:
1. Иргэдийн харилцан зөрчих нөхцөлийн тухай Монгол Улсын Засгийн газар, ОХУ-ын Засгийн газар хоорондын хэлэлцээр
2. Хууль бусаар байгаа иргэдийг буцаан шилжүүлэх тухай Монгол Улсын Засгийн газар, ОХУ-ын Засгийн газар хоорондын хэлэлцээр
3. Хууль бусаар байгаа иргэдийг буцаан шилжүүлэх тухай Монгол Улсын Засгийн газар, ОХУ-ын Засгийн газар хоорондын хэлэлцээрийг хэрэгжүүлэх журмын тухай гүйцэтгэх протокол
4.Ойг гал түймрээс хамгаалах тухай Монгол Улсын Засгийн газар, ОХУ-ын Засгийн газар хоорондын хэлэлцээр
5.Монгол Улсын Хууль зүйн яам, ОХУ-ын Хууль зүйн яам хоорондын хамтын ажиллагааны тухай хэлэлцээр
6.Монгол Улсын Барилга, хот байгуулалтын яам, ОХУ-ын Барилга, орон сууц-нийтийн аж ахуйн яам хоорондын харилцан ойлголцлын санамж бичиг
7.Иргэний нисэхийн салбарт хамтран ажиллах тухай Монгол Улсын Зам тээврийн яам, ОХУ-ын Тээврийн яам хоорондын санамж бичиг
8.Монгол Улсын Зам тээврийн яам болон ОХУ-ын “Оросын төмөр зам” НХН хоорондын Улаанбаатар төмөр замын шинэчлэл, хөгжлийн стратегийн түншлэлийн хэлэлцээр
9.Монгол-Оросын эдийн засгийн харилцааг хөгжүүлэх Монгол Улсын Эдийн засгийн хөгжлийн яам болон ОХУ-ын Эдийн засгийн хөгжлийн яам хоорондын хамтран ажиллах тухай санамж бичиг
10.Монгол Улсын иргэдийг газрын тосны “Роснефть” НХН-ийн түнш дээд сургуульд суралцахыг дэмжих тухай Монгол Улсын Боловсрол, шинжлэх ухааны яам, газрын тосны “Роснефть” Нээлттэй хувьцаат нийгэмлэг хоорондын хэлэлцээр
11.Монгол Улсад цэрэг-техникийн буцалтгүй тусламж үзүүлэх тухай Монгол Улсын Засгийн газар, ОХУ-ын Засгийн газар хоорондын 2004 оны гуравдугаар сарын 3-ны өдрийн хэлэлцээрийн үйлчлэлийг сунгах тухай протокол
12.Монгол Улсын Сангийн яам болон Холбооны төрийн сан /Оросын төрийн сан/ хоорондын техникийн хамтын ажиллагааны санамж бичиг
13.Монгол Улсын Иргэний харьяалал, шилжилт хөдөлгөөний ерөнхий газар, ОХУ-ын Холбооны шилжилт хөдөлгөөний алба хоорондын харилцан ойлголцлын санамж бичиг
14.Монгол Үндэсний Олон Нийтийн Радио Телевиз, ОХУ-ын “Россия сегодня” Олон улсын мэдээллийн агентлагийн хоорондын хамтын ажиллагааны санамж бичиг
15.“МИАТ” ХК болон “Аэрофлот” компани хоорондын хамтран ажиллах тухай харилцан ойлголцлын санамж бичиг зэрэг багтжээ.


















