Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

15 настай охин Нобелийн шагналд нэр дэвшлээ

Пакистаны Сват хөндийг эзэмшдэг талибууд охид эмэгтэйчүүдийн сурч боловсрох эрхийг боогдуулж буйг эсэргүүцэн тэмцсэн 15 настай охин Малала Юсуфзайг Нобелийн шагналд нэр дэвшүүллээ.

Б.
Б.Жамбалдорж

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
15 настай охин Нобелийн шагналд нэр дэвшлээ
15 настай охин Нобелийн шагналд нэр дэвшлээ. Зураг: МҮОНРТ

Пакистаны Сват хөндийг эзэмшдэг талибчууд охид эмэгтэйчүүдийн сурч боловсрох эрхийг боогдуулж буйг эсэргүүцэн тэмцсэн 15 настай охин Малала Юсуфзайг Нобелийн шагналд нэр дэвшүүллээ. Тэрбээр эмэгтэйчүүдийн эрхийг хэрхэн зөрчиж байгаа талаар BBC руу ил захидал илгээснийхээ төлөө амь насаа алдах шахсан түүхтэй. Ийм учраас Пакистаны эмэгтэйчүүдийн эрх чөлөөний төлөөх тэмцлийг өндрөөр үнэлж дээрх шагналд тодорхойлсон байна. Хэрэв Малала уг шагналыг хүртвэл хамгийн залуу Нобелийн шагналын эзнээр тодрох юм. Одоо охин Бирмингемд амьдарч байгаа бөгөөд НҮБ-аас арваннэгдүгээр сарын 10-ныг Малала Юсуфзайгийн өдөр болгон зарлажээ.

Хуваалцах