Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

15 сум гантай байна

Ихэнх нутгаар хур тунадастай ч, өдөр, шөнийн дулааны хэмийн зөрүү их байгаа нь бэлчээрийн ургамлын гарцад сөргөөр нөлөөлж байгааг холбогдох албаныхан хэлж байна.

М"
МҮОНР-ийн "Хурд" агентлаг

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
15 сум гантай байна
15 сум гантай байна. Зураг: МҮОНРТ

Ихэнх нутгаар хур тунадастай ч, өдөр, шөнийн дулааны хэмийн зөрүү их байгаа нь бэлчээрийн ургамлын гарцад сөргөөр нөлөөлж байгааг холбогдох албаныхан хэлж байна. Өөрөөр хэлбэл, өдөртөө 30 гаруй хэмийн дулаантай байсан газарт шөнөдөө 0-9 хэм хүрч байсан тухай Ус цаг уур, орчны судалгаа, мэдээллийн хүрээлэнгийн Хөдөө аж ахуйн секторын эрхлэгч н.Эрдэнэцэцэг ярьж байна.
Улсын баяр наадмаас өмнө нийт нутгийн 15 хувь нь гантай байсан бол дунд 10 хоногийн байдлаар 10 орчим хувь болж буурсан байна. Улсын хэмжээнд 15 сум гантай байна гэсэн судалгааг Ус цаг уур, орчны судалгаа, мэдээллийн хүрээлэнгээс хийжээ.

Тодруулбал, Архангайн Хайрхан, Увсын Сагил, Түргэн, Хөвсгөлийн Хатгал, Сэлэнгийн Хушаат, Мандал, Баянгол, Дархан-Уулын Хонгор, Хэнтийн Баян-Овоо, Баянмөнх, Өмнөговийн Цогт-Овоо, Хүрмэн, Дундговийн Баянжаргалан, Дорноговийн Айраг, Дэлгэрэх сумын нутаг гантай байна.

Хуваалцах