Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Соёл, спорт

15, U20 насны Монгол Улсын аваргууд Ази тивийн дэвжээнээс 10 медаль хүртлээ

Тайланд улсын Паттаяа хотноо 2026 оны 06 сарын 27-оос 07 сарын 05-ны өдрүүдэд зохион байгуулагдсан Сонгомол болон Чөлөөт бөхийн Ази тивийн аварга шалгаруулах тэмцээний U15, U20 насны ангиллын барилдаанууд амжилттай өндөрлөж, Монголын баг тамирчид 2 мөнгө, 8 хүрэл медаль хүртсэн бахдам амжилт үзүүллэ

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
15, U20 насны Монгол Улсын аваргууд Ази тивийн дэвжээнээс 10 медаль хүртлээ
15, U20 насны Монгол Улсын аваргууд Ази тивийн дэвжээнээс 10 медаль хүртлээ. Зураг: МҮОНРТ

Тайланд улсын Паттаяа хотноо 2026 оны 06 сарын 27-оос 07 сарын 05-ны өдрүүдэд зохион байгуулагдсан Сонгомол болон Чөлөөт бөхийн Ази тивийн аварга шалгаруулах тэмцээний U15, U20 насны ангиллын барилдаанууд амжилттай өндөрлөж, Монголын баг тамирчид 2 мөнгө, 8 хүрэл медаль хүртсэн бахдам амжилт үзүүллээ. Үүнд:

U15 насны Сонгомол бөхийн төрөлд

  • 85 кг – Г.Өсөх-Ирээдүй хүрэл медаль

U15 насны Эмэгтэй төрөл

  • 33 кг – Б.Цэнгүүн Хүрэл медаль

  • 39 кг – Г.Халиун Мөнгөн медаль

  • 54 кг – Г.Азжаргал Хүрэл медаль

U20 насны Эрэгтэй төрөл

  • 57 кг – З.Батмэнд Хүрэл медаль

  • 79 кг – Ж.Далайцэрэн Хүрэл медаль

  • 97 кг - О.Бат-Эрдэнэ Хүрэл медаль

  • 125 кг - Д.Нарантулга Хүрэл медаль

U20 насны Эмэгтэй төрөл

  • 55 кг – Ү.Мягмарбаяр Хүрэл медаль

  • 59 кг – Э.Гүндэгмаа Мөнгөн медаль

Монгол Улсынхаа тамирчдыг энэ удаад ОУХМ Л.Энхбаяр тэргүүтэй МУГТ Г.Мандахнаран, ОУХМ С.Мөнхсүх, У.Оюунбаяр нарын дасгалжуулагчид удирдан амжилттай оролцлоо.

Тивийн дэвжээнд эх орныхоо нэрийг өндөрт өргөж, амжилттай оролцсон.

Хуваалцах