150 гаруй шүүгч нэмж ажиллуулах шаардлагатай гэв
Шүүгчид ачаалалтай ажиллаж байна гэж Шүүхийн ерөнхий зөвлөлөөс мэдээллээ. Өөрөөр хэлбэл, 150 гаруй шүүгч нэмж ажиллуулах шаардлагатай гэж тэд үзэж байна.
Мэдээллийн алба

Шүүгчид ачаалалтай ажиллаж байна гэж Шүүхийн ерөнхий зөвлөлөөс мэдээллээ. Өөрөөр хэлбэл, 150 гаруй шүүгч нэмж ажиллуулах шаардлагатай гэж тэд үзэж байна.
УИХ-аас шүүх байгууллагад 718 шүүгч ажиллана гэж баталсан. Гэвч өнөөдөр 475 шүүгч ажиллаж байна. Жилд нэг шүүгч 500 гаруй хэрэг маргаан дээр ажилладаг. Гэтэл одоогийн орон тоогоор энэхүү ажлын ачааллыг үүрэх хэцүү байна гэж ШЕЗ-ийн Олон нийттэй харилцах албаны дарга Л.Бямбаа ярилаа.


















