Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

150 хүүхдийн “Жишиг ногоон цэцэрлэг”-ийн урьдчилсан зураг, төсөл гарчээ

Сонгинохайрхан дүүрэгт баригдах жишиг ногоон цэцэрлэг нүүрс хэрэглэхгүй. Борооны ус цуглуулах налуу дээвэртэй, 250 ВТ пик хүчин чадал бүхий128 ширхэг нарны хавтантай байх юм.

Moнголын мэдээ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
150 хүүхдийн “Жишиг ногоон цэцэрлэг”-ийн урьдчилсан зураг, төсөл гарчээ
150 хүүхдийн “Жишиг ногоон цэцэрлэг”-ийн урьдчилсан зураг, төсөл гарчээ. Зураг: МҮОНРТ

Сонгинохайрхан дүүрэгт баригдах жишиг ногоон цэцэрлэг нүүрс хэрэглэхгүй. Борооны ус цуглуулах налуу дээвэртэй, 250 ВТ пик хүчин чадал бүхий 128 ширхэг нарны хавтантай байх юм. Цахилгааны хэмнэлттэй гэрэлтүүлэг ашиглах зэрэг олон улсад түлхүү ашиглаж байгаа арга туршлагаар энэхүү цэцэрлэгийг барина.
Манай улсад байгаль орчинд ээлтэй барилга байгууламж цөөн.

Байгаль орчин, аялал жуулчлалын яам, Нийслэлийн байгаль орчны газар болон Даян дэлхийн ногоон хөгжлийн байгууллага хамтран ногоон барилгын мэдээллийн семинарыг зохион байгуулах үеэр энэ талаар мэдээллээ. Цаашид ногоон барилгын ач холбогдол, нийгэм байгаль орчинд ямар үр ашигтай байгааг иргэдэд ойлгуулах хэрэгтэй. Мөн энэ чиглэлээр үйл ажиллагаа явуулж байгаа компаниудыг төрөөс дэмжих хэрэгтэйг хуралд оролцогчид хэлж байсан юм. Ногоон барилга байгууламж нь хүний эрүүл мэндэд тустайгаас гадна эдийн засагт хэмнэлттэй байдаг байна.

Хуваалцах