150 ортой хүүхдийн цэцэрлэг барина
Нийслэлийн Худалдан авах ажиллагааны газар 2014 онд нийслэлд баригдах 150 ортой хүүхдийн цэцэрлэгийн барилгын гүйцэтгэлийг богино хугацаанд хийж, ашиглалтад бүрэн оруулах зорилт тавьжээ.
Мэдээллийн алба

Нийслэлийн Худалдан авах ажиллагааны газар 2014 онд нийслэлд баригдах 150 ортой хүүхдийн цэцэрлэгийн барилгын гүйцэтгэлийг богино хугацаанд хийж, ашиглалтад бүрэн оруулах зорилт тавьжээ. Тиймээс модон араг бүтээцийн технологи ашиглах талаар судлаж, дээрх ажлыг гүйцэтгэх боломжтой байгууллагуудтай хамтран уулзалт зөвлөлгөөн зохион байгуулах гэж байна. Модон араг бүтээцтэй барилгын технологи ашиглах тусгай зөвшөөрөлтэй аж ахуйн нэгж бүр хамрагдах боломжтой. Зөвлөлгөөн маргааш Нийслэлийн худалдан авах ажиллагааны газарт болно. Уулзалт зөвлөлгөөний талаарх дэлгэрэнгүй мэдээллийн Нийслэлийн Худалдан авах ажиллагааны газрын 75757810 утсаар лавлана уу.


















