150 сумны шархтай эр амьд мэнд үлджээ
Жо Кларк гэгч 36 настай англи эр 150 сумны шарх авсан ч амьд гарчээ. Долоон жилийн өмнө үл таних хоёр этгээд түүний гэрийн үүдэнд ирж хонхыг нь дараад, гарч ирэнгүүт нь шууд буудаж эхэлсэн аж. Кларк амь тэмцэн зугтсан ч түүний ар нуруу руу галлаж, бараг л сархинаг болгожээ. Харин хөршүүд нь түүнийг
Мэдээллийн алба

Жо Кларк гэгч 36 настай англи эр 150 сумны шарх авсан ч амьд гарчээ. Долоон жилийн өмнө үл таних хоёр этгээд түүний гэрийн үүдэнд ирж хонхыг нь дараад, гарч ирэнгүүт нь шууд буудаж эхэлсэн аж. Кларк амь тэмцэн зугтсан ч түүний ар нуруу руу галлаж, бараг л сархинаг болгожээ. Харин хөршүүд нь түүнийг гэртээ оруулж амийг нь аварсан байна.
Тэрхүү явдлаас хойш Жо Кларкийн нуруу одоог хүртэл өвдсөөр байгаа бөгөөд эмч нарын үзэж байгаагаар, маш олон тооны шарх нь түүний насыг даруй 25 насаар богиносгосон байна. Өөр нэгэн хачирхалтай тохиолдол гэвэл, Израилийн Алон тосгоны оршин суугч, 52 настай Пински гэгч цээжиндээ М-16 винтовын сумны шарх авснаа огт мэдэлгүй хоёр хоног явжээ.
Тэрбээр найз нартайгаа гэрийнхээ үүдэнд ярилцаж байтал цээжин тус газар нь цохих шиг болжээ. Хаа нэгтээгээс шидсэн жижиг чулуунд оногджээ гэж бодсон Пински цамцаа тайлан харвал цээжинд нь жижигхэн шарх байв. Хоёр хоногийн дараа тэрээр эмнэлэгт хандахад эмч нар түүний цээжинд жижиг чулуу бус сум байсныг тогтоожээ.



















