Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

1526 хүүхэд цэцэрлэгт шинээр хамрагдана

Сүхбаатар дүүргийн 2013-2014 оны хичээлийн жилийн төгсөлтийн судалгаагаар төрийн өмчийн 26 цэцэрлэгт 1126 хүүхэд шинээр бүртгэх дүн гарсан байна.

О.
О.Энхмаа

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
1526 хүүхэд цэцэрлэгт  шинээр хамрагдана
1526 хүүхэд цэцэрлэгт шинээр хамрагдана. Зураг: МҮОНРТ

Сүхбаатар дүүргийн 2013-2014 оны хичээлийн жилийн төгсөлтийн судалгаагаар төрийн өмчийн 26 цэцэрлэгт 1126 хүүхэд шинээр бүртгэх дүн гарсан байна. Харин 2014-2015 оны хичээлийн жилд Дэлхийн банкны хөрөнгөөр баригдаж байгаа 8-р хорооны 100 хүүхдийн хүчин чадалтай 42-р цэцэрлэгийн өргөтгөлийн барилга, 16-р хорооны 100 хүүхдийн хүчин чадалтай 130-р цэцэрлэгийн барилга, 17, 20-р хороонд тус бүр 100 хүүхдийн цэцэрлэгийн барилга ашиглалтад орсноор 400 хүүхэд нэмэгдэж, шинээр элсэх хүүхдийн тоо 1526 болжээ.

Цэцэрлэгийн элсэлтийг НБГ-ын зөвлөмжийн дагуу цэцэрлэг тус бүр бүртгэл явуулах ажлын хэсэг байгуулах, элсэлтийн тоог олон нийтэд ил тод зарлан бүртгэлийг явуулахаар бэлтгэл ажил хийгдэж байна. Түүнчлэн дүүргийн сургууль, цэцэрлэгийн төлөвлөгдсөн засварын хувьд төрийн өмчийн 27 цэцэрлэг 64.5 хувь, төрийн өмчийн 22 сургууль 82 хувийн тус тус гүйцэтгэлтэй байгаа ажээ.

Хуваалцах