Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Гадаад мэдээ

15800 гаруй хоригдлыг өршөөлөөр суллав

Уг өршөөлийн хуульд нийт есөн зүйлээр ял эдэлж байсан, хөнгөн гэмт хэрэг үйлдсэн, хоригдох хугацаандаа хүмүүжсэн хэмээн үнэлэгдсэн хоригдлыг олон шатны нарийн шүүлтүүрээр оруулж хамруулсан байна.

Т.
Т.Болор-Эрдэнэ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
15800 гаруй хоригдлыг өршөөлөөр суллав
15800 гаруй хоригдлыг өршөөлөөр суллав. Зураг: МҮОНРТ

БНХАУ байгуулагдсаны 70 жилийн ойг угтан тус улсын дарга Ши Жиньпин өнгөрөгч зургадугаар сарын 29-нд гарын үсэг зурж, баталсан Өршөөлийн тухай хуулийн дагуу энэ сарын 12-ны байдлаар нийт 15858 хоригдлыг хугацаанаас нь өмнө сулласан тухай CCTV мэдээллээ. Уг өршөөлийн хуульд нийт есөн зүйлээр ял эдэлж байсан, хөнгөн гэмт хэрэг үйлдсэн, хоригдох хугацаандаа хүмүүжсэн хэмээн үнэлэгдсэн хоригдлыг олон шатны нарийн шүүлтүүрээр оруулж хамруулсан байна.

Түүнчлэн урд хөршийн хууль тогтоох байгууллага, холбогдох албаныхан энэ үйл явдлаас үүдэн гарч мэдэх болзошгүй аюул, эндэгдлээс сэргийлж зохих бүх арга хэмжээг аваад байгаа аж.

Энэ удаагийн Өршөөлийн тухай хууль нь БНХАУ байгуулагдсанаас хойших ес дэх тусгай хууль юм. Өмнө нь тус улс 2015 онд дэлхийн II дайны ялалтын 70 жилийн ойг тохиолдуулан 31527 ялтныг өршөөлд хамруулж, хугацаанаас нь өмнө суллаж байжээ.

Хуваалцах