Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Гадаад мэдээ

16 настай охин амиа золиосолжээ

Өнгөрөгч ням гарагт Нигерт 16 настай охин амиа золиосолж, 16 хүний амиа алдаж, 30 хүн шархадсан хэрэг гарчээ.

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
16 настай охин амиа золиосолжээ
16 настай охин амиа золиосолжээ. Зураг: МҮОНРТ

Өнгөрөгч ням гарагт Нигерт 16 настай охин амиа золиосолж, 16 хүний амиа алдаж, 30 хүн шархадсан хэрэг гарчээ. Тэрээр халдлагаа Нигерийн Йобе мужийн засаг захиргааны төв Даматуру хотын автобусын буудал дээр хийсэн байна. Амь үрэгдэгсдийн ихэнх нь жижиглэнгийн наймаа хийдэг, мөн гуйлга гуйдаг хүүхдүүд байсан гэнэ.

Цагдаагийн байгууллагынхан энэ хэрэгт “Боко Харам” бүлэглэлийг шижиглэж байгаа аж Өнгөрсөн оноос исламын хэт даврагчид хижаб дотроо тэсрэх төхөөрөмжийг нууж болох өсвөрийн насны охидыг амиа золиослогч болгон ашиглах нь ихэссэн гэж Associated Press агентлаг онцолжээ.

“Боко Харам” бүлэглэл нь барууны боловсролыг эсэргүүцдэг, хяналтын нутагтаа шариатын гэх исламын хууль тогтоохын төлөө тэмцдэг террорист байгууллага билээ.

Хуваалцах