Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Гадаад мэдээ

16 настай охин Европын холбооноос хөрөнгө гаргуулахаар болжээ

16 настай нэгэн охин уур амьсгалын өөрчлөлтийн эсрэг Европын холбооноос хөрөнгө гаргуулахаар болжээ.

Mонголын радио

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
16 настай охин Европын холбооноос хөрөнгө гаргуулахаар болжээ
16 настай охин Европын холбооноос хөрөнгө гаргуулахаар болжээ. Зураг: МҮОНРТ

16 настай нэгэн охин уур амьсгалын өөрчлөлтийн эсрэг Европын холбооноос хөрөнгө гаргуулахаар болжээ. Пүрэв гарагт энэ талаар Европын Комиссын Ерөнхийлөгч Жан Клод Юнкер, сургуулийн сурагч охин Грета Тьюнбергтэй зэрэгцэж зогсоод дараагийн 10 жилд уур амьсгалын өөрчлөлтийг багасгахын тулд Европын холбоо хэдэн зуун тэрбум евро зарцуулах хэрэгтэй гэсэн байна.

Тэрбээр “Уур амьсгалын өөрчлөлт нь санаанаасаа зохиосон үзэл суртлын шинжтэй зүйл” гэсэн АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трампыг шүүмжилсэн байна. “2021-2027 оны санхүүгийн жилд Европын холбоонд зарцуулах төсвөөс уур амьсгалын өөрчлөлтийг багасгахад зарцуулна. Ноён Трамп болон түүний ойр тойрны хүмүүс уур амьсгалын өөрчлөлтийг санаанаасаа зохиосон зүйл гэж боддог. Гэтэл зарим зүйл үнэхээр аюултай болоод байна” гэж Жан Клод Юнкер хэлсэн байна.

16 настай сурагч охин Грета Тьюнберг “Бүх дэлхийн залуучууд улс төрчдийг эрдэмтдийн анхааруулгыг анхаарч сонсоосой гэж хүсч байна. Шинжлэх ухаантай нэгдэхийг бид шаардаж байна. Эрдэмтэдтэй ярилцаж, тэднийг сонс” гэж Европын холбооны Эдийн засаг, нийгмийн хорооны нэгдсэн хуралдаанд хэлжээ.

Хуваалцах