Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

16 нярай эмэнд хорджээ

”Монос”-ын салбар эмийн сангийн эмийн санчид эрүүгийн хэрэг үүсгэсэн байна. Тус эмийн санч ажилдаа хайнга хандсанаас болж 16 хүүхэд эмэнд хордож Эх хүүхдийн эрүүл мэндийн үндэсний төвд эмчлүүлж байгаа юм.

М"
МҮОНР-ийн "Хурд" агентлаг

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
16 нярай эмэнд хорджээ
16 нярай эмэнд хорджээ. Зураг: МҮОНРТ

”Монос”-ын салбар эмийн сангийн эмийн санчид эрүүгийн хэрэг үүсгэсэн байна.Тус эмийн санч ажилдаа хайнга хандсанаас болж 16 хүүхэд эмэнд хордож Эх хүүхдийн эрүүл мэндийн үндэсний төвд эмчлүүлж байгаа юм.

ЭНЭМҮТ-д эхний нярай өчигдөр 23:45 цагт хүргэгдэн ирсэн бол өнөөдөр өглөөний 06 цагийн орчим 16 дахь нярай ирсэн байна. Албаны эх сурвалжийн мэдээлснээр, нэг нярай дотрын тасгийн сэхээнд, нэг нярай мэдрэлийн тасгийн сэхээнд, үлдсэн 14 нь хоол боловсруулах эмгэг судлалын тасагт хэвтэн эмчлүүлж байна.

"Фенобарбитал" эм нь тархины даралттай хүүхдүүдэд уулгадаг, тайвшруулах үйлчилгээтэй. Тус эмийг худалдаалах зөвшөөрөл "Монос" группийн эмийн сангуудад байдаг аж. Эх сурвалжийн хэлснээр, буруутай эмийн санчийг Баянгол дүүргийн цагдаагийн хэлтсээс саатуулсан байна. Зарим эхчүүд “Дээрх эмийг 20 хувааж өгөх ёстой байтал эмийн санч хоёр давхарлаж уулга гэсэн” гэжээ. Хордлогод орж ирсэн хүүхдүүдийн хамгийн том нь гурван сартай, хамгийн бага нь дөрвөн хоногтой нярай ажээ.

Энэ хэрэгт эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж байна гэж ЦЕГ-ын Хэвлэл мэдээллийн төвийн ахлах мэргэжилтэн Цагдаагийн ахмад Ё.Лхагвасүрэн хэллээ.

Хуваалцах