Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

160 айлын орон сууцыг хүлээлгэн өглөө

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагаас албан хаагчдынхаа нийгмийн асуудлыг шийдвэрлэж, Баянзүрх дүүргийн 16 дугаар хороонд 160 айлын орон сууцыг ашиглалтад оруулж, хүлээлгэн өглөө.

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
160 айлын орон сууцыг хүлээлгэн өглөө
160 айлын орон сууцыг хүлээлгэн өглөө. Зураг: МҮОНРТ

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагаас албан хаагчдынхаа нийгмийн асуудлыг шийдвэрлэж, Баянзүрх дүүргийн 16 дугаар хороонд 160 айлын орон сууцыг ашиглалтад оруулж, хүлээлгэн өглөө.

Монгол Улсын Их Хурлын “Хуулийн байгууллагуудын талаар авах арга хэмжээний тухай” 2007 оны 54 дүгээр тогтоолоор төрөөс орон сууцны талаар баримтлах бодлогын хүрээнд шүүх, прокурор, цагдаа, шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагын албан хаагчдыг 2006-2016 онд орон сууцаар бүрэн хангах хөтөлбөр боловсруулж, нутгийн өөрөө удирдах болон захиргааны байгууллагатай хамтран хэрэгжүүлэхээр баталсан.

Уг тогтоолын хүрээнд Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллага энэхүү 160 айлын орон сууцыг барьж хүлээлгэн өгч байгаа бөгөөд эхний ээлжинд энэхүү байранд үр бүтээлтэй ажилласан албан хаагч, ахмад ажилчдадаа оруулахаар болсон байна.

Цаашид тус байгууллагын зүгээс Сүхбаатар дүүргийн 10 дугаар хорооны нутаг дэвсгэрт 60 айлын орон сууцны барилга, мөн хөдөө орон нутгуудад албан хаагчдад зориулан хэд хэдэн орон сууцны барилгуудыг барихаар төлөвлөж байгаа аж.

Хуваалцах