Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

160 гаруй мянган мод тарилаа

"Бүх нийтээр мод тарих үндэсний өдөр" энэ сарын 10-нд тохиосон. Уг зорилтот өдрийн хүрээнд Нийслэлийн Засаг даргын хэрэгжүүлэгч агентлагууд 985, Үндэсний цэцэрлэгт хүрээлэн 1600, Баянгол дүүрэг 2440, Баянзүрх дүүрэг 1791, Сонгинохайрхан дүүрэг 18017, Сүхбаатар дүүрэг 2520, Чингэлтэй дүүрэг 16232, Ха

Ж.
Ж.Мядагбадам

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
160 гаруй мянган мод тарилаа
160 гаруй мянган мод тарилаа. Зураг: МҮОНРТ

"Бүх нийтээр мод тарих үндэсний өдөр" энэ сарын 10-нд тохиосон. Уг зорилтот өдрийн хүрээнд Нийслэлийн Засаг даргын хэрэгжүүлэгч агентлагууд 985, Үндэсний цэцэрлэгт хүрээлэн 1600, Баянгол дүүрэг 2440, Баянзүрх дүүрэг 1791, Сонгинохайрхан дүүрэг 18017, Сүхбаатар дүүрэг 2520, Чингэлтэй дүүрэг 16232, Хан-Уул дүүрэг 10234, Нийтийн үйлчилгээний Улаанбаатар нэгтгэл 50.000, ногоон байгууламжийн үзэсгэлэнгийн үеэр иргэд 60.000 ширхэг мод худалдан авч тарьжээ. Энэ нь нийт 163.819 мод болсон байна. Үндэсний цэцэрлэгт хүрээлэн, Анкарагийн гудамж, Явуухулангийн цэцэрлэг, Самбуугийн гудамж, Туул голын хөвөө, Чингэлтэй хайрхан уул, нийтийн эзэмшлийн гудамж талбайд байгууллага, аж ахуйн нэгж, сургууль, цэцэрлэг, хорооны ажилтнууд, иргэд мөн шинээр мод тарьсан байна.

Түлхүүр үг:Нийслэлийн хэмжээнд 160 гаруй мянган мод тарилаа
Хуваалцах