Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

166 зоогийн газар мэргэжлийн тогоочгүй байжээ

Нийслэлийн МХЕГ-аас хоол үйлдвэрлэл, үйлчилгээ эрхэлдэг 1421 байгууллагад шалгалт хийжээ.

О.
О.Шинэтуяа

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
166 зоогийн газар мэргэжлийн тогоочгүй байжээ
166 зоогийн газар мэргэжлийн тогоочгүй байжээ. Зураг: МҮОНРТ

Нийслэлийн МХЕГ-аас хоол үйлдвэрлэл, үйлчилгээ эрхэлдэг 1421 байгууллагад шалгалт хийжээ. Шалгалтын явцад зарим байгууллагын ажиллагсад хувцас солих өрөөгүйгээс гал тогоондоо хувцсаа сольдог, хүнсний агуулахгүй, бэлтгэл өрөө, тасалгаагүйн улмаас бүх ажиллагааг нэг дор гүйцэтгэдэг гэх мэт зөрчил илэрсэн байна. Үүнээс гадна 166 газар мэргэжлийн тогоочгүй үйл ажиллагаа явуулж байсан гэнэ. Тиймээс МХЕГ-аас 97 хоолны газрыг зөрчлөө арилгах хүртэл үйл ажиллагааг нь зогсоожээ.

Хуваалцах