Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

17:00 цагаас хойш Эрдэнэтээс Улаанбаатарын чиглэлд автомашин явуулахгүй

Орхон аймгийн Цагдаагийн газраас цаг үеийн асуудлаар мэдээлэл хийлээ.

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
17:00 цагаас хойш Эрдэнэтээс Улаанбаатарын чиглэлд автомашин явуулахгүй
17:00 цагаас хойш Эрдэнэтээс Улаанбаатарын чиглэлд автомашин явуулахгүй. Зураг: МҮОНРТ

Орхон аймгийн Цагдаагийн газраас цаг үеийн асуудлаар мэдээлэл хийлээ. Цар тахлын дэгдэлт их байгаа Улаанбаатар хотод 23:00- 06.00 цаг хүртэл нийслэлийн хэмжээнд 0 зогсолт хийх болсон. Үүнтэй уялдуулаад 17:00 цагаас хойш Улаанбаатар хотын чиглэлд Орхон аймгаас автомашины хөдөлгөөнийг нэвтрүүлэхгүй, хязгаарлах болсныг албан ёсоор мэдэгдлээ.

17:00 цагаас хойш Эрдэнэтээс гарсан машин 23:00 цагт эхлэх 0 зогсолтоос өмнө Улаанбаатарт нэвтрэх боломжгүй, очиж амжихгүй тохиолдолд гадаа хонох эрсдэлтэй тул Орхон аймгийн Цагдаагийн газраас дээрх зохицуулалтыг хийжээ.

Хуваалцах