Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

17.8 тн хүнсний бүтээгдэхүүнийг хяналт шалгалтад хамруулалгүй авч гарсан зөрчил илрүүллээ

Абтэма ХХК-ийн гаалийн хяналтын бүсээр Гурмэ ХХК-нь FSCU 872723-2 тоот чингэлэгээр БНХАУ-аас импортолсон 17.8 тн хүнсний бүтээгдэхүүнийг хяналт шалгалтад хамруулалгүй авч гарч байгаад

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
17.8 тн хүнсний бүтээгдэхүүнийг хяналт шалгалтад хамруулалгүй авч гарсан зөрчил илрүүллээ
17.8 тн хүнсний бүтээгдэхүүнийг хяналт шалгалтад хамруулалгүй авч гарсан зөрчил илрүүллээ. Зураг: МҮОНРТ

Абтэма ХХК-ийн гаалийн хяналтын бүсээр Гурмэ ХХК-нь FSCU 872723-2 тоот чингэлэгээр БНХАУ-аас импортолсон 17.8 тн хүнсний бүтээгдэхүүнийг хяналт шалгалтад хамруулалгүй авч гарч байгаад үйлдэл дээрээ баригдсан байна. Иймд илэрсэн зөрчилд Зөрчлийн тухай хуулийн 11 дүгээр бүлгийн 11.2 зүйлийн 1.1 дахь заалтад заасан шийтгэл ногдуулах үндэслэлтэй тул Монгол улсын Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 6 дугаар зүйлд заасныг удирдлага болгон хялбаршуулсан журмаар шийдвэрлэлээ.

Хуваалцах