Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

17 хуульд нэмэлт өөрчлөлт оруулна

Татварын багц хуулийн хүрээнд 17 хуульд нэмэлт өөрчлөлт оруулна

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
17 хуульд нэмэлт өөрчлөлт оруулна
17 хуульд нэмэлт өөрчлөлт оруулна. Зураг: МҮОНРТ

Татварын багц хуулийн хүрээнд 17 хуульд нэмэлт өөрчлөлт оруулах, шинэчлэх замаар эдийн засгийг дэмжихээр болсон байна. Үүний хоёр нь цоо шинэ хууль гэдгийг ТЕГ-ынхан хэлж байна. Хотын татвар, Өв залгамжлал, бэлэглэлийн албан татварыг шинээр авахаар болж байгаа юм. Хөрөнгө оруулалт, хөдөлмөр эрхлэлтийг дэмжих үүднээс шинээр бизнес эрхэлж байгаа аж ахуйн нэгжийг татвараас чөлөөлөх, өндөр технологи, инновацийн үйл ажиллагааг дэмжих, жилийн 1.5 тэрбум төгрөгөөс доош борлуулалтын орлоготой аж ахуйн нэгжүүдийн төлсөн орлогын татварын 90 хувийг буцаан олгох, татварын алдагдал тооцох хугацааг уртасгах өөрчлөлтүүд ч энэхүү багц хуулийн хүрээнд хийгдэхээр төлөвлөгдсөн байна.

Хуваалцах