Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

17 настай эрэгтэй газ үнэрлэж нас баржээ

БЗД-ийн 22 дугаар хороонд “Дүүргийн нэгдсэн эмнэлэг дээр хүргэгдэж ирсэн хүн нас барлаа” гэсэн мэдээллийг

ЦЕ
Цагдаагийн Ерөнхий Газрын Хэвлэл, Мэдээллийн Төв

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
17 настай эрэгтэй газ үнэрлэж нас баржээ
17 настай эрэгтэй газ үнэрлэж нас баржээ. Зураг: МҮОНРТ

БЗД-ийн 22 дугаар хороонд “Дүүргийн нэгдсэн эмнэлэг дээр хүргэгдэж ирсэн хүн нас барлаа” гэсэн мэдээллийг Цагдаагийн байгууллагад өгөхөд, БЗД-ийн 13 дугаар хороонд суух 17 настай эрэгтэй П, БЗД-ийн 14 дүгээр хороонд суух 17 настай, эрэгтэй Б, Өвөрхангай аймаг Арвайхээр сумын 4-р багт суух 17 настай эрэгтэй Э нар ахуйн хэрэглээний газ үнэрлэн, Б нь тус эмнэлэгт хүргэгдэн ирээд нас барсан байна.

Эд мөрийн баримтаар “Хүрхэрээ” /0.5л/ шар айрагны шил 2 ширхэг, ахуйн хэрэглээний “safe butane” гэсэн бичигтэй газын сав 1 ширхэгийг хурааж авчээ. Хэргийг БЗД-ийн Цагдаагийн нэгдүгээр хэлтэс шалгаж байна.

Хуваалцах