Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

173133 байгууллага QR үүсгэж 1.916.063 иргэний бүртгэлийг хийжээ

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагчийн захирамжийн дагуу нэгдүгээр сарын 19-ний өдрөөс нийслэлийн зүгээс

НХ
НЗДТГ-ын хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтэс

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
173133 байгууллага QR үүсгэж 1.916.063 иргэний бүртгэлийг хийжээ
173133 байгууллага QR үүсгэж 1.916.063 иргэний бүртгэлийг хийжээ. Зураг: МҮОНРТ

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагчийн захирамжийн дагуу нэгдүгээр сарын 19-ний өдрөөс нийслэлийн зүгээс худалдаа, үйлдвэрлэл, үйлчилгээний газруудад халдвар хамгааллын дэглэмийг хэрхэн мөрдөж, иргэний зорчих хөдөлгөөнийг бүртгэх QR платформын хэрэглээний хэрэгжилт ямар байгаа зэрэгт хяналт тавин ажиллаж байна. Өнөөдрийн байдлаар нийслэлийн хэмжээнд 173133 байгууллага иргэний QR үүсгэж 1.916.063 иргэний 2.444.776 удаагийн бүртгэл хийгдсэн байна.

Шалгалтын явцад худалдаа, үйлчилгээний газрууд QR код байршуулаагүй, үйлчлүүлэгчдийг QR код уншуулж байгаад хяналт тавьдаггүй, байгууллагууд ажиллагсдынхаа халууныг хэмжиж, бүртгэл хөтөлдөггүй, хүн хоорондын зай барихгүй байх нийтлэг зөрчлүүд илэрч байгааг Нийслэлийн мэргэжлийн хяналтын газраас мэдээлсэн юм.

Хуваалцах