1755 он Ломоносовын нэрэмжит Москвагийн Улсын Их Сургууль байгуулагджээ
1755 оны энэ өдөр, ОХУ-д хамгийн анхны их сургууль болох Ломоносовын нэрэмжит Москвагийн улсын их сургууль байгуулагджээ. Энэ сургууль бол ОХУ-д дээд боловсролтой мэргэжилтэн бэлтгэж байгаа хамгийн том сургалтын байгууллага
Мэдээллийн алба

1755 оны энэ өдөр, ОХУ-д хамгийн анхны их сургууль болох Ломоносовын нэрэмжит Москвагийн улсын их сургууль байгуулагджээ. Энэ сургууль бол ОХУ-д дээд боловсролтой мэргэжилтэн бэлтгэж байгаа хамгийн том сургалтын байгууллага бөгөөд, Оросын оюун санаа, соёлын томоохон төвийн нэгд тооцогддог юм.
Энэхүү сургуулийг Оросын анхны академич, химич, физикч Михаил Васильевич Ломоносов санаачлан, байгуулсан учир, түүний нэрэмжит сургууль болгосон байна. Москвагийн их сургууль нь үндсэндээ 10 мянга гаруй барилгатай, 9 сая гаруй номтой номын сантай, 4 музей, 6 салбар сургуулийн 39 факультет, 15 шинжлэх ухааны судалгааны лабораторитой, нийт 1 сая кв метр талбайд үйл ажиллагаагаа явуулдаг улсынхаа хамгийн том сургууль юм.
Одоогийн байдлаар нийтдээ 40 мянга гаруй оюутан тус сургуульд суралцаж, дээд боловсрол эзэмшиж байна. Мөн жил бүр дэлхийн шилдэг их сургуулийн жагсаалтаар эхний 150-д багтдаг юм.


















