Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

1762 хүнд шинжилгээ хийхэд 3 хүнээс коронавирусний халдвар илэрлээ

1762 хүнд шинжилгээ хийхэд гурван хүнд коронавирусны халдвар илэрсэн байна.

М"
МҮОНР-ийн "Хурд" агентлаг

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
1762 хүнд шинжилгээ хийхэд 3 хүнээс коронавирусний халдвар илэрлээ
1762 хүнд шинжилгээ хийхэд 3 хүнээс коронавирусний халдвар илэрлээ. Зураг: МҮОНРТ

ХӨСҮТ болон салбар лабораторид 11 дүгээр сарын 16-ны өдөр 1762 хүний сорьцод шинжилгээ хийхэд 3 хүний шинжилгээнд коронавирус илэрсэн байна. Үүнд, Сэлэнгэ аймгаас орж ирсэн хоёр тийр машины жолооч багтаж байна. ХӨСҮТ-д онош батлагдсан 100 хүн эмчлэгдэж байна. Үүнээс 2 хүний биеийн байдал хүнд, 77 хүний биеийн байдал хөнгөн, 21 хүний биеийн байдал хүндэвтэр байна. ХӨСҮТ-ийн Тандалт судалгааны албаны дарга А.Амбасэлмаагийн ярианд анхаарлаа хандуулъя.

Mongolian National Radio · 1762 хүнд шинжилгээ хийхэд 3 хүнээс коронавирусний халдвар илэрлээ

Ийнхүү манай улсад коронавирусний батлагдсан тохиолдол 434 болж 328 нь эдгэрээд байна. Энэ үеэр ХӨСҮТ-ийн Тандалт, судалгааны албаны дарга А.Амбасэлмаа сэтгүүлчийн асуултад хариулж, орон нутагт гарсан сэжигтэй тохиолдлын шинжилгээний хариуг мэдээллээ. Тэрбээр "Хэнтийд 10 хүнд шинжилгээ хийсэн. Шинжилгээний хариу сөрөг буюу халдваргүй гарсан байна. Хэвлэлийн хуралд орсон хойно надад энэ тухай мэдээлэл ирүүллээ" гэв.

Хуваалцах