18 аймгийн 98 сум цагаан зудтай байна
Өнөөдрийн байдлаар манай улсын нийт нутаг дэвсгэрийн 80 гаруй хувь нь цастай байгаагаас Архангай, Баянхонгор, Баян-Өлгий, Булган, Говь-Алтай, Дорнод, Дорноговь, Дундговь, Завхан,
Мэдээллийн алба

Өнөөдрийн байдлаар манай улсын нийт нутаг дэвсгэрийн 80 гаруй хувь нь цастай байгаагаас Архангай, Баянхонгор, Баян-Өлгий, Булган, Говь-Алтай, Дорнод, Дорноговь, Дундговь, Завхан, Өмнөговь, Өвөрхангай, Сүхбаатар, Сэлэнгэ, Төв, Увс, Ховд, Хөвсгөл, Хэнтий аймгийн 98 сум цагаан зудтай, 20 аймгийн 111 сум цагаанаар зудархуу байна.
Өнгөрөгч 12 дугаар сард Засгийн газраас өвөлжилтөд зориулж 4.4 тэрбум төгрөгийн хөрөнгийг шийдвэрлүүлсэн. Уг тогтоолоор батлагдсан шуурхай албаны үлйчилгээнд зориулж улсын нөөцөөс 10 автомашиныг Баянхонгор, Булган, Завхан, Өмнөговь, Өвөрхангай, Хөвсгөл, Увс аймагт олгожээ.
Улсын нөөцийн салбар, цэгүүдэд байгаа 2011-2013 онд бүрдүүлсэн 6.565 тн өвс, 2011-2014 онд бүрдүүлсэн 2.678 тн тэжээлийн үнийг 50 хувь хямдруулан өвөлжилт хүндэрсэн аймгуудын малчдад хуваарилан олгоод байгаа аж. Мөн Баянхонгор, Дорнод, Завхан, Хөвсгөл, Хэнтий зэрэг аймгийн сумдын Эрүүл мэндийн төвүүд автомашингүй, актлагдсан тул улсын нөөцөөс автомашин олгохыг хүссэн албан бичгүүдийг Улсын онцгой комиссын нэр дээр ирүүлсээр байгаа тул Засгийн газар өвөлжилт хүндэрсэн аймгуудад дахин улсын нөөцөөс хүн эмнэлгийн 20 автомашиныг шийдвэрлэж хүргүүлээд байгаа юм.
Эх сурвалж: Онцгой байдлын ерөнхий газар


















