18 метр урттай шинэ автобус оруулж ирнэ
Өнөөдөр нийслэлд ашиглах хугацаа нь дууссан 600 гаруй том оврын автобусаар иргэдэд үйлчилж байгаа. Тиймээс нийслэлийн Тээврийн газраас олон хүн тээвэрлэх хүчин чадалтай, 18 метр урт, 120 хүний суудалтай автобус оруулж
Мэдээллийн алба

Өнөөдөр нийслэлд ашиглах хугацаа нь дууссан 600 гаруй том оврын автобусаар иргэдэд үйлчилж байгаа. Тиймээс нийслэлийн Тээврийн газраас олон хүн тээвэрлэх хүчин чадалтай, 18 метр урт, 120 хүний суудалтай автобус оруулж ирэхээр болжээ. Тодруулбал, эхний ээлжинд 20 автобус оруулж ирэхээр болсон бөгөөд тэдгээр нь шинэ учраас түлш харьцангуй бага идэх аж.
Өнгөрсөн оны есдүгээр сард байгуулсан Нийслэлийн тээврийг хөгжүүлэх санд нийслэлийн төсвөөс 20 тэрбум төгрөг төвлөрүүлээд байгаа бөгөөд тээврийн салбарын паркийг шинэчлэх гэнэ. Уг ажлын хүрээнд 2014 оны аравдугаар сард дунд болон их багтаамжийн, угсраа автобус оруулж ирэхээр гурван багц тендер зарласан юм. Үүнээс дунд багтаамжийн сонгон шалгаруулалтын тендер будлиантай болж, асуудал нь шийдэгдээгүй, үлдсэн хоёрынх нь ажил цэгцэрч, одоогоор үнэлгээг нь хийгээд дуусаж байгаа юм байна. 2015 онд нийт 70 шинэ автобус үйлчилгээнд нэвтрүүлэхээр ажиллаж эхэлжээ.



















