Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

18 настай эмэгтэй барилга дээрээс унаж, амь эрсэджээ

Барилгын салбарт дахин осол гарч 18 настай эмэгтэй 13 давхраас унаж нас барлаа. Баянзүрх дүүргийн 23 дугаар хороонд орон сууцны зориулалтаар баригдаж байгаа барилга дээр энэ осол гарсан байна. Тухайн барилгын гүйцэтгэгчээр “Зуншин” компани ажиллаж байсан байна. Барилгын гадна фасад хийж байсан 18 на

М"
МҮОНР-ийн "Хурд" агентлаг

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
18 настай эмэгтэй барилга дээрээс унаж, амь эрсэджээ
18 настай эмэгтэй барилга дээрээс унаж, амь эрсэджээ. Зураг: МҮОНРТ

Барилгын салбарт дахин осол гарч 18 настай эмэгтэй 13 давхраас унаж нас барлаа. Баянзүрх дүүргийн 23 дугаар хороонд орон сууцны зориулалтаар баригдаж байгаа барилга дээр энэ осол гарсан байна. Тухайн барилгын гүйцэтгэгчээр “Зуншин” компани ажиллаж байсан байна. Барилгын гадна фасад хийж байсан 18 настай эмэгтэй С нь барилгын тоног төхөөрөмж эвдэрсэний улмаас өндрөөс унаж амь насаа алдсан гэдгийг ЦЕГ-ын Хэвлэл мэдээллийн төвийн ахлах мэргэжилтэн Цагдаагийн ахмад Г.Лхагвасүрэн хэллээ.

Дашрамд дурдахад, энэ жил нийслэлийн хэмжээнд 470 барилга баригдаж байгаа юм. Эдгээрээс зөвшөөрөлгүй үйл ажиллагаа явуулж байгаа 27 компани байгаа гэдгийг албаныхан мэдээлсэн. Дээрх барилгуудад НМХГ-аас шалгалт хийн үйл ажиллагааг нь зогсоох акт тавьж, торгууль ногдуулсан байна.

Түлхүүр үг:18 настай эмэгтэй барилга дээрээс унажамь эрсэджээ
Хуваалцах