Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

180 км зам ашиглалтад орлоо

2015 он гэхэд Ховд аймгийг босоо тэнхлэгийн буюу Хятад, Орос улстай шууд холбох авто замын уулзвар болгох мөн хэвтээ тэнхлэгийн буюу Улаанбаатар хоттой холбох 1000 орчим километр замыг ашиглалтанд оруулна гэсэн зорилтыг Засгийн газраас гаргасан юм.

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
180 км зам ашиглалтад орлоо
180 км зам ашиглалтад орлоо. Зураг: МҮОНРТ

2015 он гэхэд Ховд аймгийг босоо тэнхлэгийн буюу Хятад, Орос улстай шууд холбох авто замын уулзвар болгох мөн хэвтээ тэнхлэгийн буюу Улаанбаатар хоттой холбох 1000 орчим километр замыг ашиглалтад оруулна гэсэн зорилтыг Засгийн газраас гаргасан юм.

Тэгвэл энэ долоо хоногт баруун бүсийн босоо тэнхлэгийн 85 километр, Улаанбаатарын чиглэлд буюу хэвтээ тэнхлэгийн 100 гаруй километр автозам нийт 200 километр замыг Зам тээврийн яам хүлээж авлаа.

Эдгээр замыг барих ажлыг “Алтайн зам” компани, “Чайна Гезоуба” групп 2-3 жилийн хугацаанд хийж гүйцэтгэсэн байна. Одоогоор Ховд аймгийн Буянт, Зэрэг, Мянгад, Манхан, Цэцэг, Алтай зэрэг найман сум засмал замтай холбогджээ.

Ховдын чиглэлд тавигдаж байгаа босоо тэнхлэгийн 700 гаруй, хэвтээ тэнхлэгийн 1000 орчим км замыг ашиглалтад оруулснаар Ховд аймгийн 16 сумын 11 нь хатуу хучилттай замаар холбогдох юм.

Хуваалцах