Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

180 мянган төгрөгийн тэтгэвэртэй ахмадууд 206 мянган төгрөгийн тэтгэвэр авч эхэлнэ

Засгийн газрын хуралдааны шийдвэрийн дагуу бүх төрлийн тэтгэвэр, тэтгэмж 15-28 хувиар нэмэгдсэн байна. Уг нэмэгдлийг хоёрдугаар сарын 1-ний өдрөөс эхлэн тооцон олгох бөгөөд тэтгэврийн зөрүүг арилгах зорилгоор бага тэтгэвэр авдаг иргэдийн тэтгэмжиг түлхүү нэмэгдүүлжээ.Тухайлбал, 180 мянган төгрөгийн

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
180 мянган төгрөгийн тэтгэвэртэй ахмадууд 206 мянган төгрөгийн тэтгэвэр авч эхэлнэ
180 мянган төгрөгийн тэтгэвэртэй ахмадууд 206 мянган төгрөгийн тэтгэвэр авч эхэлнэ. Зураг: МҮОНРТ

Засгийн газрын хуралдааны шийдвэрийн дагуу бүх төрлийн тэтгэвэр, тэтгэмж 15-28 хувиар нэмэгдсэн байна. Уг нэмэгдлийг хоёрдугаар сарын 1-ний өдрөөс эхлэн тооцон олгох бөгөөд тэтгэврийн зөрүүг арилгах зорилгоор бага тэтгэвэр авдаг иргэдийн тэтгэмжиг түлхүү нэмэгдүүлжээ.Тухайлбал, 180 мянган төгрөгийн тэтгэвэртэй иргэд энэ сараас 206 мянган төгрөгийн тэтгэвэр авах юм.

Сар шинийн өмнө цалин тэтгэвэр нэмэгдэнэ хэмээгдэж байсан ч чухам хэзээ гэдэг нь тодорхойгүй байсан. Албаныхны зүгээс үнийн хөөрөгдөл үүсгэхгүйн тулд ийн нууцалсан гэсэн тайлбар хийгээд байгаа.

Одоогоор төрийн албан хаагчдын цалинг хэзээ, хэдэн хувиар нэмэгдүүлэх нь мөн л тодорхойгүй хэвээр байна.

Түлхүүр үг:180 мянган төгрөгийн тэтгэвэртэй ахмадууд 206 мянган төгрөгийн тэтгэвэр авч эхэлнэ
Хуваалцах