Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

1800-0119 цаг захиалгын нэгдсэн дуудлагын төв туршилтаар ажиллаж эхэллээ

Иргэд эмнэлгээр үйлчлүүлэх цаг авахын тулд өглөө эрт ирж урт дараалалд зогсдог байдлыг арилгах зорилгоор байгуулсан 1800-0119 цаг захиалгын нэгдсэн дуудлагын

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
1800-0119 цаг захиалгын нэгдсэн дуудлагын төв туршилтаар ажиллаж эхэллээ
1800-0119 цаг захиалгын нэгдсэн дуудлагын төв туршилтаар ажиллаж эхэллээ. Зураг: МҮОНРТ

Иргэд эмнэлгээр үйлчлүүлэх цаг авахын тулд өглөө эрт ирж урт дараалалд зогсдог байдлыг арилгах зорилгоор байгуулсан 1800-0119 цаг захиалгын нэгдсэн дуудлагын төв энэ сарын 1-ний өдрөөс туршилтаар үйл ажиллагаагаа эхлүүллээ.

Эхний ээлжид УНТЭ, Баянгол дүүргийн нэгдсэн эмнэлэг, Чингэлтэй дүүргийн нэгдсэн эмнэлгүүдийг энэхүү цаг захиалгын нэгдсэн төв туршилтаар нэвтрүүлээд байна.

Тиймээс тус гурван эмнэлгээр үйлчлүүлэх хүсэлтэй хүмүүс өнөөдрөөс эхлэн амбулаторийн үзлэгийн цагийг 1800-0119 тусгай дугаарт холбогдон захиалах боломжтой боллоо.

Эх сурвалж: Эрүүл мэндийн яам

Хуваалцах