Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

1813 дуудлага иржээ

Нийслэлийн Цагдаагийн байгууллагад 2013 оны 12 дугаар сарын 16-17-ны өдрүүдэд иргэд, аж ахуйн нэгж байгууллагаас гэмт хэрэг, зөрчлийн 1813 дуудлага, мэдээлэл шалгагдаж, гэмт хэргийн шинжтэй 42 үйлдлийг бүртгэн холбогдох нэгжүүд шалгажээ.

Б.
Б.Жамбалдорж

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
1813 дуудлага иржээ
1813 дуудлага иржээ. Зураг: МҮОНРТ

Нийслэлийн Цагдаагийн байгууллагад 12 сарын 16-17-ны өдрүүдэд иргэд, аж ахуйн нэгж байгууллагаас гэмт хэрэг, зөрчлийн 1813 дуудлага, мэдээлэл шалгагдаж, гэмт хэргийн шинжтэй 42 үйлдлийг бүртгэн холбогдох нэгжүүд шалгажээ.

Түүнчлэн 28 хэргийн эзэн холбогдогчийг илрүүлжээ. Нийслэлийн хэмжээнд бусдын биед гэмтэл учруулсан 3, дээрэмдэх 1, хулгайлах 15, хүчиндэх 2, танхайрах 7, залилан 1, зам тээврийн хэрэг 6, осол 21 гарч, 6 хүн гэмтсэн байна.

Хуваалцах