1848 оны энэ өдөр Франкфурт хотод парламентийн анхны хурал болжээ
1848 оны энэ өдөр Германы Франкфурт хотод парламентийн анхны хурал болсон байна.
Мэдээллийн алба

1848 оны энэ өдөр Германы Франкфурт хотод парламентийн анхны хурал болсон байна. Энэхүү хурлыг Германы холбоотон улсуудын хувьсгалын үйл явдалтай холбогдуулан хийхэд хүрсэн юм байна.
Ийнхүү 1848-1849 оны хувьсгалын үеэр Германы анхны парламент болох Франкфуртын үндэсний цугларалт бий болсон ч ихээхэн эсэргүүцэлтэй тулгарч байсан учраас нэг жилийн дараа татан буугдсан юм байна. Анхны парламентийн хуралд гүйцэтгэх хорооны 511 гишүүн уригдан оролцож байжээ.
Гэгээн Павлын сүмд 1848 оны тавдугаар сарын 18-нд болон 1849 оны тавдугаар сарын 30-нд хийсэн парламентийн хуралд Бүх ард түмний сонголтоор сонгогдсон 568 гишүүд оролцсон байна.


















