Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙНөмрөгийн ДЦГ-ын тал хээрийн газар дээрх биомассын дийлэнх нь түймэрт өртжээ
1/3
Нийгэм

185 орчим сая төгрөг хулгайлжээ

Өнгөрөгч сарын сүүлчээс энэ сарын 1-нд шилжих шөнө “Хос гарьд” ХХК-ийн хиамны цехийн санхүүгийн өрөөний цонхийг хагалан, 185 орчим сая төгрөг хулгайлсан хэрэг гарчээ.

О.
О.Шинэтуяа

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
185 орчим сая төгрөг хулгайлжээ
185 орчим сая төгрөг хулгайлжээ. Зураг: МҮОНРТ

Өнгөрөгч сарын сүүлчээс энэ сарын 1-нд шилжих шөнө “Хос гарьд” ХХК-ийн хиамны цехийн санхүүгийн өрөөний цонхийг хагалан, 185 орчим сая төгрөг хулгайлсан хэрэг гарчээ. Уг хэргийг Баянгол дүүргийн цагдаагийн хэлтэс, Улаанбаатар хотын цагдаагийн газрын ГХТГ-ын Хулгайлах гэмт хэрэгтэй тэмцэх хэлтсийн алба хаагчид шуурхай ажиллаж илрүүлсэн байна. Гэмт этгээд болох 24 настай Х гэгч нь хулгайлсан мөнгөө Төв аймгийн Батсүмбэр суманд 40-ийн бидонд хийгээд газарт булсан байжээ.

Хуваалцах