Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

18693 иргэнд ипотекийн зээл шинээр олгоно

Түүнчлэн орон сууц шинээр худалдан авахыг хүссэн иргэдээс нэг их наяд төгрөгийн ипотекийн зээлийн өргөдөл банкуудад ирснээс 18693 иргэнд 1049.8 тэрбум төгрөгийн орон сууцны ипотекийн зээл шинээр олгохоор шийдвэрлэсэн байна.

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
18693 иргэнд ипотекийн зээл шинээр олгоно
18693 иргэнд ипотекийн зээл шинээр олгоно. Зураг: МҮОНРТ

Энэ сарын 5-ны өдрийн байдлаар өмнө нь орон сууцны ипотекийн зээл авсан зээлдэгчдээс 847.2 тэрбум төгрөгийн зээлийг найман хувийн хүүтэй зээлийн эх үүсвэрээр дахин санхүүжүүлэх хүсэлт банкуудад ирсэн байна.

Үүнээс банкууд 18212 зээлдэгчийн нийт 520.1 тэрбум төгрөгийн ипотекийн зээлийг дахин санхүүжүүлж, найман хувийн хүүтэй ипотекийн зээл рүү шилжүүлсэн байна.

Түүнчлэн орон сууц шинээр худалдан авахыг хүссэн иргэдээс нэг их наяд төгрөгийн ипотекийн зээлийн өргөдөл банкуудад ирснээс 18693 иргэнд 1049.8 тэрбум төгрөгийн орон сууцны ипотекийн зээл шинээр олгохоор шийдвэрлэжээ.

Хуваалцах