188 гомдол, санал хүсэлт иржээ
Нийслэлийн удирдах ажилтнуудын шуурхай зөвлөлгөөн өнөөдөр /01.13/ болж, Нийслэлийн шуурхай мэдээллийн төвийн 310005 дугаарын утсанд ирсэн санал, хүсэлтийн талаар Нийслэлийн онцгой байдлын газар, өнгөрсөн өдрүүдийн нөхцөл байдлын талаар Нийслэлийн Цагдаагийн газар, Нийслэлийн Замын цагдаагийн газраас
Мэдээллийн алба

Нийслэлийн удирдах ажилтнуудын шуурхай зөвлөлгөөн өнөөдөр болж, Нийслэлийн шуурхай мэдээллийн төвийн 310005 дугаарын утсанд ирсэн санал, хүсэлтийн талаар хэлэлцлээ.
2013 оны 12 сарын 21-ний өдрөөс 1 сарын 11-ний өдөр хүртэлх 21 хоногийн хугацаанд Шуурхай мэдээллийн төв 310005 утсаар иргэд, байгууллагаас 188 гомдол, санал хүсэлт, мэдээ мэдээлэл хүлээн авч, зохих журмын дагуу холбогдох байгууллага, албан тушаалтанд мэдэгдэж 100 хувь шийдэрлэн ажиллажээ.
Энэ хугацаанд ирсэн нийт санал хүсэлтийн 21.8 хувийг орон сууцны халаалттай холбоотой, 48.9 хувийг цахилгааны доголдолтой холбоотой асуудал эзэлж байгааг өмнөх 21 хоногтой харьцуулахад цахилгаан доголдсон гомдол 4.4 хувиар өсч, орон сууцны халаалттай холбоотой гомдол 19.6 хувиар буурсан үзүүлэлттэй байна.


















