Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

18947 иргэнд торгуулийн хуудсыг хүргүүлжээ

Өнгөрсөн сарын 01-наас ЗХУТ-ийн хяналтын камерт илэрсэн зөрчилд хариуцлага тооцох ажлыг эхлүүлсэн билээ.

Б.
Б.Баярт

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
18947 иргэнд торгуулийн хуудсыг хүргүүлжээ
18947 иргэнд торгуулийн хуудсыг хүргүүлжээ. Зураг: МҮОНРТ

Өнгөрсөн сарын 01-нээс ЗХУТ-ийн хяналтын камерт илэрсэн зөрчилд хариуцлага тооцох ажлыг эхлүүлсэн билээ. Өнөөдрийн байдлаар ЗХУТ “Монгол шуудан” ТӨХК-иар дамжуулан 18947 иргэнд торгуулийн мэдэгдэх хуудсыг хүргүүлжээ. Үүнээс гэрлэн дохионы 5955, хурд хэтрүүлсэн 12992 зөрчил байна. Харин торгууль төлөлтийн байдлыг авч үзвэл нийт зөрчлийн 60,2 % буюу 102,450,000 төгрөгийг нийслэлийн Төрийн сангийн 200000985 дансанд төвлөрүүлжээ. Зөрчил гаргасан тээврийн хэрэгсэл эзэмшигчийн оршин суух хаяг тодорхойгүй тохиолдолд утсаар болон баг хорооны албан тушаалтнаар дамжуулан мэдэгдэх хуудсыг өгч байгаа ажээ. “Монгол шуудан” ТӨХК нь торгуулийн мэдэгдэх хуудас хүргэлтийн 95,2 %-ийг хүлээлгэн өгсөн байна.

Хуваалцах