Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Гадаад мэдээ

1896 онд "Daily mail" сонины анхны дугаар хэвлэгджээ

Их Британийн өдөр тутмын "Daily mail" сонины анхны дугаар Лондон хотноо 1896 оны энэ өдөр хэвлэгдэн гарчээ.

Б.
Б.Энх-Амгалан

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
1896 онд "Daily mail" сонины анхны дугаар хэвлэгджээ
1896 онд "Daily mail" сонины анхны дугаар хэвлэгджээ. Зураг: МҮОНРТ

Их Британийн өдөр тутмын "Daily mail" сонины анхны дугаар Лондон хотноо 1896 оны энэ өдөр хэвлэгдэн гарчээ. Энэ сонин бол тус улсын анхны өдөр тутмын сонин бөгөөд голлох нийтлэлүүд нь олон нийтийн боловсрол руу чиглэсэн өнгө аястай байжээ.

Мөн тэмцээн уралдааны талаарх мэдээлэл, шагнал урамшуулал болон зар сурталчилгаа ч мөн багтдаг байна. Үүнээс гадна 1944 онд алдарт "Daily mail" сонин далайн чинадад хүрсэн анхны хэвлэл болсон байна.

Түүнчлэн өдөрт сая, сая хувиар хэвлэгдэж, зах зээлд гардаг Их Британийн анхны өдөр тутмын сонин болжээ. Өдгөө "Daily mail" сонин нь "Sun" сэтгүүлийн дараа орох, Их Британийн хамгийн өндөр борлуулалттай өдөр тутмын хэвлэлд тооцогддог юм.

Хуваалцах