19 жилийн өмнө хүний аминд хүрсэн эмэгтэйг илрүүллээ
Иргэн Б нь 2000, 2015 онд бусдыг хутгалж гэмтээсэн хэрэгт ял шийтгэгдэж байсан байна.
Мэдээллийн алба

Улаанбаатар хотын цагдаагийн газрын Онц хүнд гэмт хэрэгтэй тэмцэх хэлтсийн алба хаагчид бусдад 4 удаа хутгалагдаж нас барсан эзэн холбогдогч нь тогтоогдоогүй онц хүнд гэмт хэргийг 19 жилийн дараа илрүүллээ.
Уг гэмт хэргийг үйлдсэн байж болзошгүй сэжигтэн этгээд нь 1975 онд төрсөн Б гэх эмэгтэй бөгөөд сэжигтэн Бүгд Найрамдах Турк улсад амьдарч байгаад Монгол Улсад ирэхэд нь баривчлан сэжигтнээр тооцон байцаалт авч, ШШГЕГ хорих 461 дүгээр ангид саатуулан шалгаж байна.
Иргэн Б нь 2000, 2015 онд бусдыг хутгалж гэмтээсэн хэрэгт ял шийтгэгдэж байсан байна.


















