Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

19 хүүхэд голд живж нас баржээ

Санамсар болгоомжгүйгээсээ болж голын усанд осолдож 56 хүн нас барсны 19 нь хүүхэд байсан гэж ОБЕГ-аас мэдээллээ.

М"
МҮОНР-ийн "Хурд" агентлаг

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
19 хүүхэд голд живж нас баржээ
19 хүүхэд голд живж нас баржээ. Зураг: МҮОНРТ

Санамсар болгоомжгүйгээсээ болж голын усанд осолдож 56 хүн нас барсны 19 нь хүүхэд байсан гэж ОБЕГ-аас мэдээллээ. Нийтдээ 12 аймгийн 34 сум, нийслэлд ийм тохиолдол гарчээ. Ойрын өдрүүдэд бороо үргэлжлэн орох төлөвтэй байгаа учраас иргэд үер усны аюулаас сэрэмжлэх мөн эцэг, эхчүүд хүүхэддээ тавих хараа хяналтаа сайжруулж гол усны аюулын талаар зөвлөж хэлэх хэрэгтэй гэж ОБЕГ-ын Цаг уур хариуцсан мэргэжилтэн Ч.Туяа хэллээ.

Хуваалцах